Б.БАТ-ЭРДЭНЭ: Бид 1 сая жуулчныг хүлээн авах боломжтой
Үйл явдал
/
2023-02-14
Монгол улсын засгийн газраас 2023, 2024, 2025 онуудыг онцлох жил болгон зарласан.

Монгол улсад зочлох жилийн хүрээнд бид нэн түрүүнд эрх зүйн өөрчлөлт хийж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аялал жуулчлалын хуульд 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон боловч реформын шинжтэй хөрөнгө оруулалт, эдийн засаг мөн тодорхой бодлого агуулсан эрх зүйн өөрчлөлт орж чадаагүй гэж үзэж байна.

Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороон дээр тухайн хуулийн шинэчилсэн найруулгыг ахлуулж зургаан дэд ажлын хэсэг гарган хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулсан.

1. Аялал жуулчлалын үр өгөөжийг аялал жуулчлалд зориулах санг байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын нэгдсэн холбоог бий болгож байна.

2. Агаарын тээврийн хязгаарлалтыг болиулж байна.

3. Аялал жуулчлалын хуулийг дагалдуулж казиногийн тухай хууль, морин уралдааны тухай хууль өргөн баригдсан байна.

4. Монгол улсын нийт газар нутгийн 21,5 хувь буюу 32,7 сая газар тусгай хамгаалалтад байна. Үүнийг эдийн засгийг тэлэх, отоглох цэг байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тооцоолж байна.

Бид 1 сая жуулчныг хүлээн авах боломжтой. Энэ хүрээнд олон ажлыг төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.