“Голомт банк”-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
Үйл явдал
/
2023-01-12

Компанийн нэр: Голомт банк

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны Төв байр

Хурал болох огноо, цаг: 2023 оны 2-р сарын 02-ны өдрийн 10:00 цагт Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд

Хурал зохион байгуулах хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 1-р сарын 13-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Голомт банкны танилцуулга;
  2. Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;
  3. Голомт банкны дүрмийг батлах;
  4. Голомт банкны ТУЗ-ийн гишүүдийг сонгох;

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг;
  2. Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох танилцуулга;
  3. Голомт банк Хувьцаат компанийн дүрмийн төсөл;
  4. Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл;
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудас;
  6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл;

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 1-р сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийн 12:00 цагаас өмнө, ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгт эсхүл https://www.golomtbank.com/ цахим хуудсанд хандан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффис, 4 давхар;
  • “Инвескор Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян Гүний гудамж 18/1, Даун Таун барилга, 6 давхар;
  • Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан

Хуралд биечлэн оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны Төв байр, орон нутагт байрлах салбарууд болон цахим хэлбэрээр Голомт банкны цахим хуудсаар дамжуулан өгч болно. Саналын хуудсыг 2023 оны 1-р сарын 31-ний өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.

Холбогдох утас: 1800-1646 /24/7/, 7755-0077

И-мэйл хаягshareholdersmeeting@golomtbank.cominfo@icapital.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.38.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.