“Голомт банк”-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо
Үйл явдал
/
2023-02-03

Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2023 оны 2-р сарын 2-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хурал 90.96 хувийн ирцтэйгээр танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм. Үүнд:

Шийдвэрүүд

1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай

“Голомт банк” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг олон нийтэд гаргасан 92,463,154 (ерэн хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга нэг зуун тавин дөрөв) ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлж, нийт 808,657,306 (найман зуун найман сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун зургаа) ширхэг гаргасан энгийн хувьцаатай буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 202,164,326,500.00 (хоёр зуун хоёр тэрбум нэг зуун жаран дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгөөр тогтоов.

2. Голомт банкны дүрмийг батлах тухай

“Голомт банк” ХК-ийн дүрмийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан төслийн дагуу батлав.

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан буюу дор дурдсан нэр дэвшигчдийг 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр хугацаатай сонгосугай.

1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:

  • Чүлтэм овогтой Мөнхцэцэг;
  • Жигжид овогтой Үнэнбат;
  • Шварценбах овогтой Урс Э.;
  • Лувсандорж овогтой Болормаа;
  • Дагва овогтой Мөнхтөр;
  • Очирпүрэв овогтой Ганжолоо;

1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:

  • Дваер овогтой Жэймс Б.;
  • Абэлло овогтой Антонио Л.;
  • Пикер овогтой Александр;
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.