БНТУ-д ажиллаж буй Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн хоногт 72 иргэнд тусламж үзүүлжээ
Үйл явдал
/
2023-02-15

БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.

Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж байгаа аж.

Турк улсын EGE армийн командлагч дэслэгч генерал Kemal YENI бусад тойргийн болон бригадын командлагч нарын хамт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: ЗХЖШ

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.