Г.ТЭМҮҮЛЭН: Суурь орлогогүй иргэдийг НДШ, ЭМДШ-д хамрагдах эрхийг нь нээж өгнө
Үйл явдал
/
2023-02-15

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл тооцох тухай хууль амьдралаас урган гарсан. Иргэд болон малчид, хөдөө аж ахуй үйлдвэр эрхлэгчид, газар тариалангийнханд асар хэрэгцээ хүлээлттэй байгаа юм. Улсын төсөв, ЭМД, НДШ-д дарамт учруулахгүй. Харин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, урамшуулж харилцан ажиллаж байгаа нь эдийн засагт зөв хөшүүрэг болон гарч ирж байгаа. Энэхүү хууль нь тал талын эерэг нөлөө бүхий давуу талтай хууль гэж үзэж байна. Хөдөө орон нутгийн иргэд НДШ, ЭМДШ-ийн хамрагдалт муу байна. Үүний үндсэн дээр сарын суурь орлогогүй иргэдийг бүтэн жилийн турш эрүүл мэнд болон нийгмийн даатгалд хамрагдах эрхийг нь нээж өгч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.