Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа бодлого үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Л.Энх-Амгалан: Сургалтын төлбөрийн тэтгэлгийн сан гэж хардлага дагуулсан сан бий. Сан байгуулагдаад 30 жил болсон бөгөөд энэ хугацаанд 1.3 сая хүүхдэд 1 их наяд төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна. Үүнээс гадаадад бакалавр, магистр, докторантурт нийт 3500 хүүхэд сургасан. Энэ 3500 дээр хардлага хамгийн их байдаг. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд явсан, сураад эх орондоо ирж ажиллаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх мэтээр шүүмжилдэг. Тиймээс БСШУЯ болон Сангийн яамны хамтарсан шалгалт хийж байна. 2022 онд яамны Дотоод аудитын шалгалт хийсэн. Шалгалтаар:
- 1000 орчим нь сургуулиа төгсөөд эх орондоо ирж тав болон түүнээс дээш жил ажилласан буюу гэрээний үүргээ биелүүлсэн. Хэрэв гэрээний дагуу ирж ажиллаагүй бол энэ нь зээл гэж ойлгож болно.
- Урьдчилсан байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй 400 орчим хүүхэд байгаа бөгөөд төрд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүсгэсэн гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна.
- 200 гаруй нь оюутан сурч байна.
- 1800 суралцагчийн 80 хувь нь эх орондоо ирээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байна.
-УИХ-аар 2022 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар зээл авсан суралцагчдын мэдээллийг овог, нэрээр нь ил тод зарлах ёстой гэж заасан.
Гэтэл хувь хүний нууцын тухай хуульд “Тухайн иргэнээс зөвшөөрөл авсны дараа мэдээллийг ил тод болгоно” гэсэн заалт бий. Энэ хоёр хуулийн зөрчлийг арилгуулахаар УИХ-ын хаврын чуулганд асуудал оруулах гэж байна. Хуулийн зөрчил арилбал өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 1.3 сая иргэний хэзээ ямар зээл авсан, төлөгдсөн эсэх мэдээлэл нь нэртэйгээ ил тод болох эрх зүйн орчин бүрдэх юм.
Дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн оюутанд үзүүлэх тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулж байна. Засгийн газраас дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд тэнцсэн нөхцөлд тэтгэлэг олгоно гэсэн өөрчлөлт орсон.
Мөн тухайн сургуулиасаа 50 хүртэлх хувийн тэтгэлэг авсан оюутанд Засгийн газрын тэтгэлэгт хамруулахаар журамд өөрчлөлт орсон. Өмнө нь сургуульдаа тэнцсэн гэх бичиг үзүүлээд, тэтгэлэг аваад хэлний сургалтад суусан тохиолдлууд гарсан учир одоо тухайн сургуулийнхаа үндсэн сургалтад тэнцсэн, дээр нь сургуулиасаа 50 хүртэлх хувийн тэтгэлэг авсан байх шалгуур тавьж буй юм.
Гадаадад сурах гэж байгаа хүүхэд төрөөс гурван төрлийн тэтгэлэг авна.
- Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт 330 сум, дүүрэг хороондоо англи хэл, математикийн элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэг хүүхэд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжтой. 2022 онд 251 хүүхэд энэ болзлыг хангаад, одоо 13 оронд суралцаж байна.
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг шинээр бий болгосон. Ерөнхий сайдын тэтгэлгийг дэлхийн шилдэг их, дээд сургуулийг магистр, докторантурын тувшинд сурах оюутанд олгох зээл.
Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангаар сурсан хүүхдүүдийн дийлэнх нь бакалаврын түвшинд сурсан. Бакалаврт тэтгэлэг олгох нь өгөөж багатай байгаа учир цаашид магистр, докторантурт сурах эрдэмтэн судлаачдыг дэмжих нь зөв гэж үзсэн. Эхний жилд 75 хүн суралцаж байна.
-
5 цаг 5 мин
-
10 цаг 48 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин