С.ГАНТОГОО: Яг үнэнийг хэлэхэд би Монголд очоод ХАНДИВЫН ДУУЧИН болсон
Үйл явдал
/
2023-02-15
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлах үеэрээ БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй уулзалт хийлээ.

 Тэрээр дуучин С.Гантогоо Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ -д хандан үг хэлэхдээ.

 "Үнэнийг хэлэхэд би Монголд очоод хандивын дуучин болсон. Дандаа хандивын тоглолтод намайг урина. Найз, нөхөд, хамаатан садан маань намайг Элчин сайдын яаманд ажилладаг гэж боддог. Миний эргэн тойрны хүмүүс бүгд надад ханддаг. Миний хүүхэд өвдөөд байна. Би Солонгос явмаар байна гэдэг. Солонгост 10 гаруй жил амьдрахад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч Солонгост нэг ч байхгүй. 50 мянга гаруй монголчууд энд ажиллаж, амьдраад мөрөөдлөө биелүүлэх гээд лизингээ төлөөд явж байна.  Би хоёр орны хооронд хүмүүст туслаад л явж байна. Маш олон хүмүүс хандивын аян явуулж хэчнээн сая төгрөгийг Солонгос улсын эмнэлгийн байгууллагад өгөв. Яг бахь байдгаараа. Ард иргэдээ хөгжүүлээч ээ. Хөгжсөн ард иргэд чинь аяндаа улс орон, эдийн засгаа аваад явчихна. Ард түмнээ хөгжүүлэхгүй байгаа юм чинь бид нар яах юм бээ. Хүнээ хөгжүүлээч ээ" гэжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.248.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.