ТҮЦ-нд хүчээ гаргадаг төрийн эсрэг шинийн нэгэнд талбай дээр идээгээ засаж байгаад жагсана. Эдийн засаг нийгмийн хууль зүйн баталгаатай хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг нийгмийн төлөө тууштай тэмцэнэ.
ТҮЦ ажиллуулдаг иргэд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Өнгөрсөн хугацаанд төрөөс нэг ч удаа гуйсан зүйлгүй өөрсдөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө амьдарч байхад төр засаг солигдох бүрд ялгаварлан гадуурхаж, гүтгэж, доромжилж, тохуурхаж байгаад гомдолтой байна.
- Баянгол дүүргийн засаг даргын А35-р захирамжид гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргана.
- 2023 оныг хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих жил гэж зарласан хэр нь хэсэг хүмүүсийн эгнээ рүү түлхэж байгаад эсэргүүцэн тэмцэхээ илэрхийлж байна.
Дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1,000 гаруй иргэний амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно. Баянгол дүүргийн Засаг даргын А35 дугаар захирамжид гомдол гарган шүүхэд хандана. Энэхүү захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй биднийг оролцуулалгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж, бидний асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.
ТҮЦ-нд хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмцэхийг шаардаж байна.
Бид ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 2023 оны хоёрдугаар сарын 21-ний буюу шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр албан ёсоор зохион байгуулахаа мэдэгдэж байна. Монголын ёс болохоор төв талбай дээр тавгийн идээ засаж, золгож, амьдрах болно.
Үндсэн хуулийн 2.19-д заасан төр иргэнийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг хангах үүргээ биелүүлж, хэт олширсон төрийн албан хаагчдын ТҮЦ-ийг цэгцэлж, зөвхөн нэг ТҮЦ-тэй ард иргэдийг үлдээхийг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм" хэмээн ярилаа.
-
5 цаг 15 мин
-
10 цаг 59 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин