СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Үйл явдал
/
2023-02-15
Сар шинийн баяртай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайлбал:
 
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд С.А /эм.13н/-н халааснаас Ай фоне загварын гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй Л.З /эр.33н/ нь хулгайлан авч явсан хэргийг;
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б /эм.20н/ Самсунг галакси загварын гар утас, иргэн А.Б /эм.25н/ Ай фоне 12 про загварын гар утас алдсан хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэй этгээд С.Б /эр.51н/, У.Б/эр.37н/, Г.С/эр.42н/ нар нь бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна.
"Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг"
Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.105.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.