Ж.ОДЖАРГАЛ: Монгол сэргээгдэх эрчим хүчний экспортыг дэмжих ёстой
Үйл явдал
/
2023-02-16
"Монгол-Солонгосын бизнес форум" Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр буюу 02дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Форумын үеэр М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Солонгостой хийх хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Бид Солонгосын том компаниудтай 20, 30 жил хамтарч төслүүдийг хэрэгжүүлж байсан. Цаашдаа хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхийн төлөө ажиллах болно. Солонгос дэлхийн арав дахь эдийн засаг болсон. Бид хоцрохгүйн тулд хамтран ажиллах ёстой гэж бодож байна.

Монголд уул уурхайн олон боломж бий. Ялангуяа орчин үеийн техник технологийн ховор түүхий эд, нөөцүүд байгаа шүү дээ.

Үйлдвэрлэл, экспортын түвшинд хүргэхийн тулд хийх ажил их бий. Үүнийг төр засаг тууштай дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд зарлаж байна. Тиймээс бид хамтарч ажиллавал дэлхийн техник технологийн хөгжилтэй уялдсан, гарцаагүй хэрэгтэй байгаа өнгөт металлуудыг идэвхтэй илрүүлэн хөрөнгө оруулалт хийж зах зээлд гаргах учраас ийшээ чиглэж ажиллана гэдгийг сайн ойлгож байна. 

Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нүүрс хүчлийн хийг бууруулах тал дээр дэлхийн том орнууд уралдаж байна. Монгол зүгээр суухгүй сэргээгдэх эрчим хүчний экспортыг дэмжихэд юм хийх ёстой гэж үзэж байна" хэмээв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.