Уг форумд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон банк санхүүгийн салбарт ямар гэрээ хэлэлцээр хийхээр ирсэн талаар тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн жилүүд Монголын эдийн засагт амаргүй байлаа. Дэлхий даяар худалдаа, аялал жуулчлал, бизнес эргээд сэргэж байгаа учраас энэхүү бизнес форум цагаа олсон гэж бодож байна.
Ялангуяа Солонгос улстай хамтын ажиллагаа сайтай байдаг. Үүнийг цаашдаа илүү өргөжүүлэх ёстой гэх үзэж байгаа. Өнөөдөр үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, ганцхан хөрштэйгөө эдийн засгийн харилцаатай байгаа энэ үед, гуравдагч талтай эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй.
Худалдаа арилжаа өргөжихийн хэрээр түүнийг дагасан банкны үйлчилгээ, санхүүжилт өргөждөг учраас ирсэн. Гол нь санхүүжилт, хамтын ажиллагаа, бизнесийн нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байна. Солонгосчууд эхэн үедээ нийгэм, үйлчилгээний салбарыг ихэвчлэн сонирхдог байсан. Сүүлд ажиглахад уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг нэлээд сонирхож эхэлж байна.
Одоогоор тодорхой яриа хэлэлцээр хийгээгүй байгаа. Хоёр тал санхүүжилтийн зөв механизмтай байвал хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж дэмжинэ. Зөвхөн Монголын арилжааны банкууд гэлтгүй, Солонгосын арилжааны банкууд, Төрийн банк, экспорт, импортын банкууд чухал үүрэгтэй. Ийм учраас энэ харилцаагаа алдахгүй сайн өргөжүүлэхийг бодож байна" хэмээн ярив.
-
6 цаг 37 мин
-
12 цаг 21 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин