Б.ТҮДЭВДОРЖ: ЖДҮ-ийг хөгжүүлэх, малжуулах сангаас олгох зээлийн шалгуур нь амьдралд нийцсэн, уян хатан байж болдоггүй юм уу?
Үйл явдал
/
2023-02-16

“Зөвлөлдөж шийдье” уулзалтын үеэр иргэн Б.Түдэвдорж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүсэгчдэд тавигдах шаардлагыг илүү уян хатан болгох хэрэгтэй талаар санал хэллээ. 

Тэрээр "Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос сан бүрдүүлж ажиллана гэсэн зорилт тавьсан. Тухайн санг ямар аргаар бүрдүүлэх вэ? Мөн энэхүү баялгийн сан нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Нийгмийн даатгалын сан шиг буруугаар ашиглагдахгүй гэсэн баталгаа бий юу? 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, малжуулах сангаас олгох зээлийн шалгуур нь амьдралд нийцсэн, уян хатан байж болдоггүй юм уу?" гэж асуув.

Түүний асуултад Улаанбаатар эрдэм их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Даваасүрэн "Одоо бий болох гэж байгаа баялгийн санг орон нутгийн хөгжилд шууд ашиглах боломж хязгаарлагдмал байна. Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал гэдгийг хэлмээр байна. Баялгийн сан бол том зорилготой. Улсын төсвийн тэнцвэрийг нөхөх, томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, тогтвортой амьдралын суурийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Энэхүү сангийн том төслүүдээр орон нутагт дэмжлэг бий болно. Баялгийн сан тодорхой түвшинд хүрсэн зарим улс тухайн сан дотроо дотоодын сан бий болгодог. 

Одоо ажиллаж байгаа сан болох орон нутгийн хөгжлийн, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нөлөөллийг сайжруулах шаардлага бий. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан энэ жилийн хувьд 28 тэрбум төгрөгөөр зээл бүхий хэлбэрт орохоор байна. Улсын хэмжээнд авч үзвэл энэ бол их бага мөнгө. Хуучин шиг дарга нар шийддэг байдлаасаа тус сан салах болов уу гэсэн найдлага байна. Үүнтэй уялдуулж, сангийн эрх зүйн орчинд өөрчлөлт орох болов уу гэж бодож байна" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.183.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.