Өнөөдөр 300 хүний ажлын байр бий болгосоноор яллагдагчаар татаж байгаад харамсалтай байна
Үйл явдал
/
2023-02-16

"Ган хүдэр орд" ХХК нь Хөгжлийн банкнаас таван тэрбум төгрөгийн зээл авсан. Монгол улсыг хөгжүүлэх үйлсэд зориулалтынх дагуу ашиглаж 60 хүний ажлын байрыг 300 хүний ажлын байр болгосоноороо өнөөдөр хэлмэгдээд явж байна.

Гэтэл төр мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж байгаад харамсалтай байна. Үнэнээ хэлсэн нь хуулийн байгууллагын өмнө буруутан болдог юм байна. Улсын байгууллага хувийн хэвшлийн байгууллагаас долоон дор улсаа ч хөгжүүлж чадахгүй байна шүү дээ.

Улаанбаатар төмөр зам 1700 хан вагонтой улсын ачаагаа ачиж байна гэх шалтгаанаар хувийн хэвшлийн байгууллагадаа вагон өгдөггүй. Түрээс болон хувийн вагон хэрэглэ гэдэг төмөр замын удирдлага, зам тээврийн яамтай.

ОХУ-аас нэг застав 50 вагон түрээслэхэд 400-500 сая төгрөг төлж байна. Яаж ашигтай ажиллах юм.

Монгол орон далайн гарцгүй, боломжгүй нөхцөлд бизнес явуулдаг. Бид төрдөө гомдож байна. Байгалийн баялгыг нөөц ашигласны татвар гэж уурхайгаас авдаг байсан бол боловсруулах үйлдвэрүүдээс давхар авдаг болсон.

Монгол улс үйлдвэрлэлээ дэмждэггүй. Хууль хяналтаараа дарамталдаг хүндрэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байна. Хурдан түргэн шийдүүлээд төр яллах гээд байгаа бол ялаа аваад явахад бэлэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.