Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна.
Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 368 удаа, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хугацаанд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 40 буюу
- улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв,
- Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг,
- Төрийн нарийн бичгийн дарга нэг,
- Засаг дарга хоёр,
- УИХ-ын гишүүний зөвлөх нэг,
- гаалийн улсын байцаагч 12 ,
- ХХЕГ-ын харьяа байгууллагын дөрөв,
- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв,
- боомтын захиргааны мэргэжилтэн хоёр,
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа,
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурван хүн байна.
Мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 тус тус байгаа юм.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
- 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын гурван талбай)
- 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
- таван газар
- хоёр хуулийн этгээдийн хувьцаа
- 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
- дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно гэж Авлигатай Тэмцэх Газраас мэдээлэв.
-
5 цаг 10 мин
-
10 цаг 54 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин