УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Саудын арабын хаант улсаас монгол улсад хавсран суух элчин сайд Абдулрахман ахмад Аль-Харбиг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2023-02-17

Мөн газрын тосны хайгуулын өндөр хүчин чадал бүхий өрөмдлөгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг техникийн хамтын ажиллагааны /буцалтгүй тусламжийн/ хүрээнд нийлүүлэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг сургаж дадлагажуулах боломжийн талаар, түүнчлэн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн газрын тосны талбайд хайгуулын үйл ажиллагааг хамтран явуулах, эдийн засгийн үр ашигтай нээлт хийх, хамтран бүтээн байгуулалт хийж хөгжүүлэх, ордыг харилцан ашигтайгаар ашиглах зэрэг асуудлаар санал солилцов.

Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби сайд Ж.Ганбаатарт хандан урилгыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн бус эрчим хүч, аж үйлдвэржилт болон бүхий л салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа, мөн уул уурхайн салбар тэр дундаа зэс, алт, нүүрс, газрын тосны салбарт хамтран ажиллах, энэ тал дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.243.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.