Д.БАТМӨНХ: Иргэд "ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН" талаар ямар ч мэдээлэлгүй байна
Үйл явдал
/
2023-02-18

Хуулийн төсөлд бэлчээр зохицуулахтай холбоотой маш бага агуулга орж ирсэн.

Малчид бэлчээрийг хоёр зориулалтаар ашиглаж байна.

Гэрээгээр ашиглах

Нийтээр ашиглах

Монгол улсын нийт газрын 70 хувь нь бэлчээрийн газарт хамаардаг. Гэтэл газрын 70 хувийг газрын  тухай хуулиудаа нарийвчилж, зохицуулж өгөхгүй юм бол өөр юуг зохицуулах юм бэ? Малчид энийг л хүсэж байна.  Иргэд газрын тухай хуулийн талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Бэлчээр, өвс, усгүй болсноос үүдэн малчдын хооронд бэлчээрийн асуудал үүсээд муу шийдвэрт тулж байна. Төр засаг хуулиараа шийдэж өгөөч ээ, шийдсэн юм алга.

Төрийн ордонд болсон хэлэлцүүлэг дээр 20 аймгуудаар явж хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа юм. Ховд аймгийн найман сумын 11 багт хэлэлцүүлэг хийхэд газрын тухай хуулиар хэлэлцүүлэг хийгдээгүй байна. Яг ямар 20 аймагт газрын тухай хуулийн багц хэлэлцүүлэг хийсэн нь тодорхойгүй.. Ийм байдлаар хуулийн төслийг хэлэлцэж баталж байгаа бол бодит амьдралд нийцэхгүй бөөн маргаан үүсэж байна.Буйр бууцны асуудлыг эзэмшүүлж өгөх юм уу?

Малчдын бодит амьдралыг судалж малчидтай хэлэлцэж, ярилцсаны үндсэн дээр хуулийн төслөө хийнэ гэхээс биш хотод байгаа хүрээндээ шийдвэл малчид бухимдлаа илэрхийлсээр л байх болно.Тариалангийн талбайгаас тодорхой км-ийн зайд малчдын өвөлжөө, бууц буусан.

Гэтэл эдгээрийг чөлөөлөх заалт байгаа гэсэн. Чөлөөлснөөр тариалангийн жижиг талбайгаас болж олон малчдыг нүүлгэн шилжүүлэхээр байгаа газрынх нь даац хэтрээд байдаг. Нүүлгэн шилжүүлэхгүй байя гэхээр тариаланчид бухимдаад байдаг.

Анхнаасаа л төлөвлөхдөө зөв шийдэж өгөх ёстой байсан. Эцэс сүүлд нь төр засаг, удирдлагын буруу шийдвэрээс болж иргэд хохирч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.43.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.