Монгол Улсын гавьяат эмч Р. Сандуйжавт Монгол Улсын Ардын Эмч цол олголоо
Үйл явдал
/
2023-02-18
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Рүвжирийн Сандуйжавт Монгол Улсын Ардын эмч цол олголоо.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 44 жил ажиллахдаа АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшаас тэнхимийн эрхлэгч хүртэл шат дараалан дэвшиж, халдвар судлалын нарийн мэргэжлийн мэс заслын арга зүйг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, мэс ажилбарыг боловсронгуй болгоход анхааран ажиллахдаа эмчилгээний шинэ аргуудыг клиникийн практикт нэвтрүүлэн, мэс заслын 100 гаруй арга технологийг нутагшуулж, давхардсан тоогоор 726 мянган иргэнд үзлэг оношлогоо, 90 орчим мянган өвчтөнд мэс засал хийснээс 18,500 өвчтөнд элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн.
2011 оноос “Элэг шилжүүлэн суулгах баг”-ийг удирдан зохион байгуулан, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслуудыг амжилттай хийж, ард олны дунд “Элэгний” хэмээн нэрлэгдэж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж, эмчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан, эмч, мэргэжилтэн бэлтгэх 100 гаруй хөтөлбөр, сургалтын шинэ стандартуудыг боловсруулж, олон арван эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.