Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Ази тивийн физикийн олимпиад зохион байгуулах зэрэг таван асуудлыг хэлэлцжээ.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Солонгос улсад хийсэн айлчлалтай холбогдуулан 20 орчим ажил төлөвлөн хийх талаар Гадаад Харилцааны Яамнаас танилцуулсан. Энэ жилдээ багтаан тус яамнаас Консулын газрын ажилчдын тоог гурваар нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өглөө.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргаж, Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргуулсан билээ. Энэхүү хурлыг 2026 онд Хөшигийн хөндийд зохион байгуулах талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж байна. Мөн өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан. 2022 оны дөрөвдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 4.8 хувьтай гарсан" хэмээн хэллээ.
-
3 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин