Ж.Соронзонд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ
Үйл явдал
/
2023-02-21
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 838 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал, 

  1. Гаалийн газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх
  2. Нийтийн албан тушаалтан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх
  3. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал “С” нь хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх
  4. Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “С” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх
  5. Сэлэнгэ аймгийн сумын албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олж авсан гэх
  6. Төв аймгийн сумын удирдах албан тушаалтан “Б” нь хахууль авсан гэх
  7. Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О”, “И” нар бүлэглэн хахууль авсан гэх
  8. Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь бусдад давуу байдал олгосон гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 802 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт эрүүгийн таван хэргийн 40 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.