Өвөр Монголын нүүрсний уурхайд болсон хөрсний нуралтын улмаас дөрвөн хүний амь үрэгдэж 50 орчим хүн сураггүй болжээ
Үйл явдал
/
2023-02-25

Лхагва гарагт Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт оршдог нүүрсний ил уурхайд хөрсний нуралт болсноос дөрвөн хүний амь үрэгдэж, 50 орчим хүн сураггүй болжээ.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний даалгавраар 900 гаруй аврагчийг ослын газарт илгээсэн тухай Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Ослын шалтгаан тодорхой болоогүй, мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлжээ.

Сүүлд дахин хоёр удаа хөрс нэмж нурсны улмаас аврах ажиллагаа түр саатсан байна.

Лхагва гарагийн 13:00 цагийн үед гарсан ослын улмаас 500 метр өргөн, 80 метр хүртэл гүн нуранги үүсжээ.

Уурхайг эзэмшигч нь Xinjing Coal Mining нэртэй компани болохыг CCTV суваг мэдээлсэн байна.

Нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч гэгддэг Хятад улсын уурхайгуудад осол эндэгдэл байнга гардаг.

2020 оны арванхоёрдугаар сард нэг нүүрсний уурхайд хортой хий алдагдсаны улмаас 23 уурхайчин амиа алдаж байв. 2021 оны нэгдүгээр сард Шандунь мужийн алтны уурхайд дэлбэрэлт болоход 10 уурхайчин амь үрэгдэж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.