Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа
Үйл явдал
/
2023-02-25

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг өнөөдөр 09:00 цагт цуцалжээ.

Шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1,376 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм.

"Бүх нийтийн амралтын өдрүүдэд гарсан зам, тээврийн ослын улсын хэмжээний тоон мэдээг нэгтгэж байгаа. Ирэх Даваа гарагт танилцуулна" гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяр мэдээллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.