Нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд тухайн өдрийн цалинг хоёр дахин нэмж олгоно
Үйл явдал
/
2023-02-26

Цагаан сар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амарсан. Үүнтэй холбоотойгоор бүх нийтээр амардаг өдрүүдэд ажилтнуудын амралт, цалингийн асуудал ямар байдлаар зохицуулагддаг талаар дараах мэдээг хүргэе.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд амралтын төрөлд хамруулан тооцдог энэ өдөр ажилсан хүн бүр хөдөлмөрийн хуульд заасны дагуу тухайн өдрийн дундаж цалинг 2 дахин нэмэгдүүлж авах ёстой байдаг гэхдээ энэ нь ажилтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд олгогддог. Хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах баярын өдрөөр ажилласан ажилтныг нөхөн амруулахыг зөвшөөрдөг

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа  нь тасралтгүй  хэрэгждэг  ажилтан
  • Улс орныг батлан  хамгаалах ажил гүйцэтгэж байгаа 
  • Хүн амын  эрүүл мэндтэй  шууд  холбоотой ажил эрхэлж  байгаа  хүмүүсээс

бусад ажилтан албан хаагчид өөрөө зөвшөөрсөн тохиолдолд тухайн ажилтныг нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг хуулиараа зөвшөөрдөггүй. Жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй хүн, 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө зөвшөөрөөгүй бол нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлын байран дээр ажиллуулахыг хориглоно.

 Ээлжийн ажилтнууд нийтээр амрах өдөр ажиллах ээлж нь таарсан бол цалинг нэмж олгохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн цагийн ажилтан үндсэн ажилтан гэж нарийн хуульчлан өгөөгүй зааж өгөөгүй байдаг бөгөөд Цагийн ажилтан баярын өдөр ажилсан бол нэмэгдэл хөлс олгох зохицуулалттай. Цагийн ажилтан өөрөө ажил олгогчтойгоо нарийн тохиролцож баярын өдрүүдэд ажиллах ёстой байдаг. Бүх нийтээр амрах болон баярын өдрүүдэд ажиллах гэж байгаа бол эрх үүргээ мэдэж байх чухал юм

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.