Өрхөд шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авах хүсэлтийг E-Mongolia, E-halamj системд илгээнэ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн гуравдугаар сарын мөнгийг энэ долоо хоногийн Даваа гарагаас урьдчилан олгож эхэлсэн.
Энэ сард нийт 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ E-mongolia болон E-halamj цахим системээр шалгах боломжтой. Харин
- Өрхийн мэдээлэлд өөрчлөлт орсон
- Өрхийн мэдээлэл зөрүүтэй
- Өрхөд шинэ хүүхэд төрсөн бол холбогдох хүсэлтийг гаргаж, бүртгэл хийлгэхийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам:
Өрхийн ам бүлийн тоо, өрхийн орлого, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, малын тоон мэдээлэлд өөрчлөлт орсон бол E-Mongolia, E-halamj системд нэвтрэн "Өрхийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай хүсэлт"-ийг илгээж, мэдээлэл хариуцагч байгууллагад өөрийн биеэр хандан мэдээллээ шинэчлүүлснээр өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлүүлж болно.
Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлж E-Mongolia, E-halamj системээр "Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт"-ийг илгээнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин