Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, АГААРТ ПУУЖИН БОЛГОЖ ХАРВААД баймааргүй л байхсан!!! С.ЭНХТҮВШИН ДАРГАА!!!
Үйл явдал
/
2023-02-26
Цаг уур орчны шинжилгээний газраас Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх борооны пуужинд 817 сая төгрөгийг төсөвлөжээ.

Үнэхээр хур тунадаст нөлөөлөөд бороо хур ихсэж малчид, тариаланчид нуруу тэнэгэр, сэтгэл өег амьдраад байгаа юу гэтэл харин ч эсрэгээрээ. Баруун таван аймгийн дийлэнх нутаг харын болон цагааны зудтай байгаа.

Тайлбар байхгүй.

Нэг тэрбум шахуу төгрөгөөр хэчнээн цэцэрлэг барьж байгуулахыг тооцож, тооцоолж үзсэн болов уу?

Хур тунадас нэмэгдүүлэх пуужинд тавигдсан төсөв "Хэмнэлтийн тухай хууль"-ийн 15.1.6 дахь заалтыг зөрчиж байна.

Тайлбар байхгүй.

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасын хэмжээ нэмэгдэж байна гэсэн ганц дорвитой судалгаа, шинжилгээ гаргаад ирвэл төсөвт суутгагдсан энэ их зардлыг нүдээ тас аниад өнгөрөөж болох ч энэ төсөв нэмэгдэхийн хэрээр Монголын газар нутагт ган гачиг ихсэх болсныг анзаарч л байгаа байх.

Зориудаар бороо оруулах төхөөрөмж жил ирэх тусам төсөвт өртөг нь нэмэгддэг зардал өндөртэй, үр дүн муутай ажил. 

Тайлбар байхгүй.

Тэрбум шахуу төгрөгийн зардал гаргасны үр ашиг хаана гарч, хэнд мэдрэгдэж байгаа вэ? С.Энхтүвшин даргаа!!! Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, агаарт пуужин болгож харваад баймааргүй л байхсан!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.