ОБЕГ:Гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Үйл явдал
/
2023-02-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 4 буюу нийт 31 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж,  1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.