Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав сүүлийн 14 хоногт хийж, гүйцэтгэсэн ажлынхаа талаар танилцууллаа.
Тэрбээр "Нийт 229 хяналтын цэгт цагдаагийн 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн. Камерын хяналтаар 20,514 зөрчлийг илрүүлээд байна.
Түүнчлэн 3,875 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил, согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 зөрчил бүртгэгдсэн бол, Баянзүрх дүүрэгт хамгийн бага буюу 85 зөрчил илэрсэн билээ.
Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн зам, тээврийн ослын дуудлага мэдээлэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн байна" хэмээв.
Мөн хугацаанд зам, тээврийн ослын хохирлын хэмжээ, гэмтсэн хүн өссөн үзүүлэлттэй байгаа. Ослын улмаас нас барсан хүний тоо хоёр дахин өсжээ.
Явган зорчигчдыг осолд өртсөн байршлаар нь үзвэл, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт өссөн байна. Харамсалтай нь Баянзүрх дүүрэгт нэг, Сонгинохайрханд мөн нэг иргэн ослын улмаас амиа алджээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нэмэгдэл хүч авч ажилласан.
- Тээврийн цагдаагийн албанаас 411
- Дүүргийн цагдаагийн газраас 273
- Дотоодын цэргийн штабаас 40
- Цагдаагийн төв байр, харьяа алба нэгжүүдээс 557, нийт 1,281 алба хаагчийн хүчээр хяналтын 314 цэгт 68 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн.
Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нэгдүгээр эгнээгээр хувийн тээврийн хэрэгслүүд зорчуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний гэрлэн дохиог шар горимд шилжүүлэн алба хаагчид биет зохицуулалтыг хийж, хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллав" гэлээ.
-
1 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин