Хонконгийн модель, сошиал од Эбби Чой хэмээх 28 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт бусдын гарт зэрлэгээр алагдсан нь тогтоогдсон юм.
Өнөөдөр энэ хэргийн сэжигтнүүд болох хохирогчийн экс нөхөр Алекс Квонг, Квонгийн ах Энтони, тэдний эцэг эх нарын шүүх хурлын эхний сонсгол зохион байгуулагджээ.
Квонгийн 63 настай ээжийг шүүх гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж үзсэн бол бусдыг нь хүн амины хэрэгт буруутгасан байна.
Модель бүсгүй өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Ковлун дүүргээс сураггүй алга болсон юм.
Хохирогчийн толгойг цагдаа нар Ням гарагт Тай По дүүргийн захад орших гурван давхар амины орон сууцнаас илрүүлжээ. Өмнөх өдөр нь цагдаа нар уг сууцны ойролцоо газраас хохирогчийн биеийн бусад хэсгүүдийг олоод байсан юм.
Хэргийн газраас мах хэрчигч, цахилгаан хөрөө зэрэг багаж хэрэгслүүд олджээ.
Чой болон түүний экс хадмуудын хооронд маш их хэмжээний мөнгөний маргаан байсан байж болзошгүй тухай Хонконгийн цагдаагийн ахлагч Алан Чун сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Хохирогч эмэгтэй экс нөхрөөсөө хоёр хүүхэдтэй байсан аж.
-
1 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин