АТГ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь ТОГТООГДСОН
Үйл явдал
/
2023-03-01
Нүүрсний гэгдэх хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өглөө

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нийт нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий 14 албан тушаалтан, 22 иргэнийг Эрүүгийн хуульд заасанчлан яллагдагчаар татсан байна.

Үүнд:

  • Зам, тээврийн сайд асан нэг
  • Төрийн нарийн бичгийн дарга асан хоёр
  • Аймаг сумын засаг дарга хоёр
  • УИХ-ын гишүүний зөвлөх нэг
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын дөрөв
  • Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан
  • Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр
  • Эрдэнэс Тавантолгой зургаа
  • Тавантолгой төмөр зам компанийн гурван албан тушаалтныг яллагдагчаар татсан юм. 

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас найм нь цагдан хоригдож байгаа.

Түүнчлэн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон. 

Тухайлбал:

  • Үл хөдлөх хөрөнгө 94
  • Орон сууц 83
  • Оффисийн гурван талбай
  • Зогсоол тав
  • Агуулах гурав
  • 48 тээврийн хэрэгсэл
  • Газар тав
  • Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
  • Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.