АТГ-аас "Нүүрсний хулгай" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ЗУРГААН ГИШҮҮНИЙ нэрсийг зарлалаа
Нүүрсний гэгдэх хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өглөө
Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: "Нийт нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий 14 албан тушаалтан, 22 иргэнийг Эрүүгийн хуульд заасанчлан яллагдагчаар татсан байна.
Үүнд:
- Зам, тээврийн сайд асан нэг
- Төрийн нарийн бичгийн дарга асан хоёр
- Аймаг сумын засаг дарга хоёр
- УИХ-ын гишүүний зөвлөх нэг
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын дөрөв
- Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан
- Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр
- Эрдэнэс Тавантолгой зургаа
- Тавантолгой төмөр зам компанийн гурван албан тушаалтныг яллагдагчаар татсан юм.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас найм нь цагдан хоригдож байгаа.
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Авлигатай тэмцэх газраас орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 43 тээврийн хэрэгслийн шилжих талбай, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дэх зарлагын гүйлгээг, дөрвөн иргэн 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаад явж байна" ...
Түүнчлэн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин