ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн хэрэгсэлд өнөөдрөөс техникийн хяналтын цахим гэрчилгээ олгож эхэлнэ
Үйл явдал
/
2023-03-02

09.00 цагт: Багшийн хөгжлийн ордонд: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орнуудын туршлагаас танилцуулна.

Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлнэ. 

12:00 цагт: нийслэлийн “Хангарди” ордонд 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлын талаар нийслэлээс ААН-үүдэд танилцуулна. 

11.00 цагт: АН-аас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ. 

11.40 цагт: Чингис хаан музейд Монгол чулууны цуврал маркны нээлт болно. 

Нийслэлд тээврийн хэрэгсэлд өнөөдрөөс RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгож эхэлнэ.

14:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Монголын түүх, өв соёлыг түгээх, таниулах зорилгоор эрхлэн гаргаж буй “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.