Ч.УРАНХОЛБОО: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёрхон настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсаар байна
Үйл явдал
/
2023-03-02
Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёрхон настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсаар байна.

Жагсахаас өөр арга үлдсэнгүй ээ. Хамгийн гол нь хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчид болон прокурорууд чин сэтгэлээсээ өөрийн хүүхдийнхээ асуудал мэт хандаж түмний хүүхдийн төлөө ажиллаад өгөхгүй, нотлох баримт нэхсээр байна. Хохирогч хоёрхон настай ч болсон үйл явдлын талаар удаа дараа ярьж байна шүү дээ гэж яриаг нь хүртэл СД-н дээр буулгаж авч очиход хүлээж аваагүй. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй олон зүйлийг л тууллаа. Охины эрүүл мэндийн асуудал хүнд байгаа. Гэх мэдээллийг Уранхолбоо өөрийн цахим хуудастаа постоороо хэлсэн юм. Тэрээр өмнө нь хохирогч охины ээжтэй холбогдон энэ хэргийг дуустал хууль, эрхзүйн талаас туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Тэгвэл бид энэ асуудлаар Уранхолбоогоос тодруулахад “Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын  өдөр хэвлэлийн бага хурал хийсний дараагаар жагсаал, цуглаан хийж эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.

No photo description available.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.