Ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтээрээ амарна
Үйл явдал
/
2023-03-03

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг. Тэгэхээр гуравдугаар сарын 8-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр.

Манай улс 1992 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амрахаар хуульчилжээ.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 2021 оны мэдээллээр Монгол Улсын 3.4 сая иргэний 1.7 сая нь эмэгтэй байна.

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болжээ. Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид дэлхийн бүх эмэгтэй эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" хэмээн зарласан ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.81.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.