Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Үйл явдал
/
2023-03-03
Аймгийн засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Буриад улсад албан айлчлал хийж байна.
Сэлэнгэ аймаг ОХУ-ын БНБУ-тай найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол гээд олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-ний энэ өдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНБУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Буриад улсад айлчлал хийж Буриад Улсын Засгийн газрын дарга С.Цыденовтой цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Тус уулзалтын хүрээнд манай талаас
  • Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомт нээх боломжийн тухай
  • Түшиг сумын нутагт шинээр байгуулагдах нүүрсний уурхайн тухай;
  • Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай;
  • Усан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах саналыг гаргалаа.
Буриад Улсын зүгээс:
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх;
  • Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нарсны суулгац тарих газар олгох;
  • 2023-2024 онд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн сургуулийн сурагчид, оюутнуудыг Буриад улсын боловсролын байгууллагуудад сургах;
  • 2023 онд болох Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой эсэх асуудлаар санал солилцлоо.
  • Ийнхүү энэхүү албан айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн гадаад харилцаа олон жилийн найрамдалт хөрш ОХУ-ын Буриад улстай улам бүр гүнзгийрч, салбар чиглэл бүрт хамтран ажиллах, үр шим нь Сэлэнгэчүүдэд тэгш хүрэх боломж нөхцөл бүрдэж байна

 

  • May be an image of 2 people, people sitting and people standing
  • May be an image of 10 people, people standing, people sitting and indoor
  • May be an image of 5 people, people standing and people sitting
  • May be an image of 12 people, people standing and indoor
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.