ЧД: “ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” зөвлөлдөх санал асуулгад идэвхтэй ажилласан алба хаагчдад талархал гардууллаа
Үйл явдал
/
2023-03-04
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд идэвх гарган оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан АРД ТҮМЭН ЗАСАГЛАХ эрхийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсанд хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтсийн алба хаагчдад Улсын Их хурлын Дарга Г.Занданшатарын талархлыг гардууллаа.
Талархал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул нар баяр хүргэж амжилт хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.