Монгол залуусыг Солонгос л гарч амьдрах туйлын хүсэлтэй, улстөр, бизнесийн салбарт хүч түрэн орж эрсдэл хүлээх чадваргүй аймхай гэсэн хандлага их байв. Улстөр рүү хэн нэгэн гишүүний дэмжлэгтэйгээр орохоор дагаж алхахад ЦҮНХ БАРИГЧ, ДОЛООГЧ, ГАР ХӨЛ хэмээн хочилж, нийгэм дэх байр суурийг нь унагадаг байв. Тэгвэл энэ хэвшмэл мэт ойлголтыг эвдэж 1980, 1990-д оныхон шил дараад улстөр, бизнес, соёл урлагийн салбарт тодроод гараад ирэв. Тэдний нэг төлөөлөгч нь Дархан-Уул аймагт 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж байсан Лхасүрэнгийн Одбаяр юм.
Ямагт хийе бүтээе, хамжиж дэмжье, хамтдаа өөрчлье гэж сэтгэн, асуудлыг өөр өнцгөөс харж өөрчлөхийн төлөө өөрийн оюун ухаан, хүч чадлаа зориулж явдаг залуусын нэг. Дэлхий даяар хямарч барьц алдсан КОВИДЫН ХОЁР ЖИЛД Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт хувийн зүгээс хөрөнгө оруулалт хийж нэн чухал хэрэгцээтэй байсан амьсгалын аппарат, унтлагын аппарат дагалдах хэрэгслүүдийн хамт олгосон. Нутаг түмэндээ хэзээний танигдсан, хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санаачилгатай энэ залуу сүүлийн үед төрийн ордноор эргэлдэж нутгийнхаа төрийн түшээдтэй ажил хэрэгч уулзалтууд хийгээд явах чинь 2024 онд дахин хүч үзэх сонирхол байхыг ч үгүйсгэхгүй юм. 2020 оны улстөрийн сонгуульд МАН, АН гэсэн хоёр том хүчтэй намын нэр, нөлөө бүхий нэр дэвшигчидтэй харгүй сайхан өрсөлдөж тахим буулгасан энэ залуу 2024 онд дахин хүч үзэхэд алдах зүйл үгүй.
Түүнд нутаг түмнээ гэсэн чин сэтгэл байдаг учраас ард олон нь ам сайтай байдаг. Түүний үеийнхэн ч төрд тодроод гараад ирлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хэрэг эрхлэхийн дарга Д.Амарбаясгалан гээд ах нам дотор өнөө цаг үеийн шилдэг лидерүүд байгаа бол сөрөг хүчин дотор М.Тулгат, С.Эрдэнэболд гээд яг л нэгэн үеийн залуучууд улс эх орныхоо төлөө бодлоо нэгтгэж, ухаанаа уралдуулж байгаа билээ. Л.Одбаяр ч тэдний цаг үед мөр зэрэгцэн алхаж яваа шилдэг залуусын нэг мөн билээ.
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин