"Эхийн алдар" одонгийн материалыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан эхчүүдэд “Эхийн алдар” нэг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эхийн алдар” нэг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах болзол шаардлага хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна.
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд харьяалагдах хорооны Засаг даргын ажлын албанд материалаа ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Анкет бөглөх / холбоо барих утасны дугаарыг бүрэн бөглүүлэх /
2. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
3. Эхийн цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулах, батлуулахгүй тохиолдолд /Emongolia лавлагаа, Улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах/
4. Насанд хүрээгүй хүүхдүүдийн эсэн мэнд бойжиж буй тодорхойлолтыг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хавсаргах
5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулах /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
6. Хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар эсвэл нас барсны лавлагааг хавсаргах
7. Иргэний үнэмлэх авахаар захиалга өгсөн бол хороон Засаг даргын тодорхойлолтыг хавсаргах
8. Эх болон хүүхэд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээ гээгдүүлсэн бол төрөлтийн лавлагаа хавсаргах
9. 3 хүртэлх насны хүүхдийг үрчилж авсан эсвэл үрчлүүлсэн тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ байхгүй тохиолдолд үрчлэлтийн лавлагааг хавсаргах
10. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Хамгийн бага хүүхэд нь /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/ 1 нас хүрсэн байх
2.Аавыгаа дагаж ирсэн буюу дагавар хүүхэд 3 нас хүрэхээс өмнө тухайн эх авч өсгөсөн тохиолдолд түүний нотлох шүүхийн тогтоол гаргуулах
3. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрээгүй байхад ах эгч нараас нь нас барсан тохиолдолд материал хүлээн авахгүй байхыг анхаарах.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.7.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин