Хан-Уул дүүрэгт "ӨВСНИЙ ҮНДЭС" төсөл дахин хэрэгжинэ
Үйл явдал
/
2023-03-10
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар энэ сарын 7-ны өдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуулийн засвар” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 -Гарын үсэг зурах ёслолын үеэр Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдэд тав тухтай орчин бүрдүүлж, боловсролын салбарт чухал дэмжлэг үзүүлж байгаа Японы ард түмэнд талархал илэрхийллээ.
 -Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуульд засварын ажил хийгдэх юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болно.
- Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
- Энэ удаагийн төсөл нь Монгол дахь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 591 дэх, Хан-Уул дүүрэгт хэрэгжих 13 дахь төсөл болж буйгаараа онцлогтой
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.