Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг угтаж “Тавантолгой түлш” ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн эмэгтэй ажилтан, албан хаагчдад зориулан “Бидний өдөр” сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Үйл ажиллагаанд хүний эрхийн чиглэлээр ажилладаг лекторуудыг урьж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Мөн ажлын байрны орчин нөхцөл, хүний эрх, ажилтнуудын нийгмийн хамгаалал зэрэг асуудалд хэрхэн анхаарч, ямар бодлого баримталж байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.
Тавантолгой түлш компанид 2705 хүн ажиллаж байгаагаас 489 нь эмэгтэй ажилтан, албан хаагч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, мөн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох чиглэлээр шинэ заалтууд туссан. Тэдгээр нь хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах маш сайн зохицуулалт болж өгсөн юм.
Хууль, эрх зүйн орчин, компанийн бодлого, жендерийн эрх тэгш байдал, нийгмийн хандлага, хүмүүсийн сэтгэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлж, санаа бодлоо хуваалцаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин