"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай техникийн комиссын дүгнэлт гарлаа
Үйл явдал
/
2022-12-31

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбоо мэдээллийн байгууламж, 416,1 км урт төмөр замыг цагираг хэлбэрээр зохион байгуулсан шилэн кабелийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргахүүрэг бүхий техникийн комисс энэ сарын 26,27-ны өдрүүдэд ажиллалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Энхболдоор ахлуулсан уг техникийн комисст “Монголын төмөр зам” ТӨХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Барилга хөгжлийн төв, “УБТЗ” ХНН, “Кореа нэшнл рэйлвэй” байгууллага болон Зураг төслийн байгууллагын төлөөлөл бүхий 40 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг автоматаар удирдан зохион байгуулах, Цогтцэций өртөөг диспетчерийн нэгдсэн удирдлагаар, өртөө зөрлөгийг дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжаар цогц тоноглох ажлын техникийн байдалд үзлэг шалгалт хийж гишүүдийн 100 хувийн саналаар Улсын комисс ажиллуулахыг дэмжлээ.

Ийнхүү “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, дохиолол, төвлөрүүлт, холбоог бүрэн ашиглалтад оруулснаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.