МЭХГУУҮЭ-ийн холбооны дүрмийн 5 дугаар бүлгийн 10-р зүйлд заасны дагуу Багануур ХК-ийн ҮЭНХ-оос ээлжит бус тайлан сонгууль явуулах эсэх санал асуулгад нийт 1123 ажилтан оролцохоос 870 ажилтан буюу 77 хувь нь оролцсон. Үүнээс 711 ажилтан буюу 63 хувь нь ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн тул Багануур ХК-ийн дэргэдэх ҮЭНХ-ны ээлжит бус тайлан, сонгуулийг 2023.01.26-ны өдрийн 13:00 цагт компанийн хурлын танхимд зохион байгууллаа.
Хурлын дэгийн дагуу өмнөх жилүүдэд буюу 2017-2022 онд ҮЭНХ-ны даргаар ажилласан О.Бат-Ирээдүй хийсэн ажлын тайлангаа, хянан шалгах хорооны дарга Б.Энхмаа санхүүгийн тайлангаа танилцуулав. Үүний дараа ҮЭНХ-ны даргыг сонгох ээлжит бус сонгуулийн үйл ажиллагаа явагдлаа. Хуралд оролцсон 353 ажилтны 212 буюу 60 хувь нь нэр дэвшигч Д.Жавхланг дэмжиж ҮЭНХ-ны даргаар сонголоо. Дашнямын Жавхлан нь Багануур ХК-нд 2006 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хүнд машин механизмын оператор, замын мастер, ашиглалтын инженер зэрэг албыг хашиж ирсэн уурхайчин юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 18 мин
-
10 цаг 29 мин
-
16 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин