Өвлийн адаг сар дундаа орж байгаа хэдий ч Багануур дүүрэг болон хил залгаа сумдын нутгаар цаг агаар өдөртөө -13..-17, шөнөдөө -28..-33 хэмийн хүйтэн байна. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон. Зарим аймаг, сумдаар цас их унаж, эрс хүйтэрсний улмаас цагаан зуд нүүрлээд буй. Тодруулбал энэ өвөл Багануур дүүрэг болон хил залгаа Төв, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт 18-19 удаа цас орж, цасны дундаж зузаан 37 см, хунгарын зузаан 60-100 см байна. Хил залгаа сумдын зарим нь зудын байдалтай, зарим нь зудархуу байдалтай байгаа.
Багануур дүүргийн цаг уурын өртөө 1990 онд байгуулагдсан. Үүнээс хойш 2022 он хүртэлх хэмжилтээр Багануурт хамгийн ихдээ -37,6 хэм хүртэл хүрч хүйтэрч байсан бол 2023 оны 1-р сард -42.8 хэм хүрч хүйтэрсэн. Мөн хамгийн их цас орж цасан бүрхүүл тогтсон жил гэж бүртгэгджээ.
Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид малаа бэлчээх боломжгүй тул өвс тэжээлийн дутагдалд орж эхлээд байгаа юм. Цас ихтэй сумдын зарим өрхүүд цасанд боогдсоны улмаас сумын төв, суурин газар орж малдаа өвс тэжээл, өөрсдөдөө хүнсээ залгуулахад хүндрэл үүсээд буй.
Иймээс малчдад туслах, өвлийг эрсдэл багатай давахад нь сэтгэлийн дэм болох зорилгоор Багануур ХК-ийн уурхайчин хамт олон малчдад туслах аян өрнүүлж, хүнсний зүйл, шаардлагатай эм, эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг эд материалаас бүрдсэн тус бүр нь 108400 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг тусламжийн багц бэлтгэсэн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, отрын бүс нутаг Хэрлэнбаян-Улаан, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан сумдад тус бүр 50 ширхэг тусламжийн багцыг 1-р сарын дундуур уурхайчид өөрсдөө хүргэж өгсөн. Харин өнөөдөр Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас зохион байгуулж буй “Бидний дэм малчдад” аяны хүрээнд дүүргийн малчдад зориулж 150 ширхэг тусламжийн багцыг Улаан загалмайн хороонд хүлээлгэн өглөө.
Төв суурин газар суугаа бид хайруу өвөл, хавсрагатай хаврын цаг агаарын хүндрэлийг төдийлөн мэдэрдэггүй. Харин малчид ширүүн өвлийн 3 сар, шилбүүрддэг хаврын 3 сарыг хохирол багатай, малын гарзгүй давахыг хичээж зүтгэдэг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Уурхайчин хамт олон бидний бэлтгэсэн эд материалын тусламж малчдад хүрч бага ч болов урам зориг, сэтгэлийн дэм өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Уурхайчдын илгээсэн тусламжийн багцыг малчин өрхүүддээ хүргэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулсан, дүүргийн Улаан загалмайн хороо, 7 сумын удирдлагуудад талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 23 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин