Багануурын уурхайн дарга асан, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Доржийн Дондов Монгол улсын хөдөлмөрийн баатар боллоо
Үйл явдал
/
2023-02-03
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчлан ажилласан Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Доржийн Дондовыг МУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одонгоор шагналаа. Д.Дондов нь эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.
Тэрээр 1979 оны 8-р сард МАХН-ын төв хорооны албан томилолтоор Багануурын уурхайд ирж ажилласан түүхтэй. Багануурын нүүрсний уурхайн иж бүрэн цогцолборын барилга байгууламжийг бариулж ашиглалтанд оруулах, хөдөлмөрийн цоо шинэ хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх, тэднийг шинэ мэргэжилд сургаж дадлагажуулах, уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг өргөн цар хүрээтэй нөр их хөдөлмөр, зүтгэл шаардсан 15 жилийг Багануур дүүрэг, Багануурын уурхайд өнгөрүүлсэн юм. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Д.Дондов танд Багануур ХК-ийн уурхайчин хамт олон баяр хүргэж, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.