БАГАНУУР ХК-ийн хэсэг нэгжүүд өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа 90-93 хувиар дүгнүүллээ
Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалтай ярилцаж 2022 оны тайлангийн хурлын үр дүн, 2023 оны зорилтын талаар тодрууллаа.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэсэг нэгж бүрийн ажлын үзүүлэлтийг дүгнэдэг тайлангийн хурал 2-р сард болж өндөрлөлөө. 2022 онд Багануур ХК-ийн үйл ажиллагаа, хэлтэс, хэсэг нэгжүүдийн үйл ажиллагааны тайлангийн талаар дүгнээд ярина уу?
2022 он манай Багануур ХК-ийн уурхайчин хамт олны хувьд өндөр ачаалалтай жил байлаа. Хил гааль хаалттай, бараа материалын үнийн өсөлттэй, эдийн засаг, нийгмийн байдал хүнд байсан хэдий ч оны эхнээс сар бүрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр нь жигд биелүүлэн ажиллалаа.
Мөн өнгөрсөн он байгаль цаг уурын хувьд хүндхэн жил байлаа. Зун нь бороо хур ихтэй, өвөл нь Багануур дүүрэгт 20-22 удаа цас орж, дунджаар 37 см зузаан цасан бүрхүүл тогтож, шөнөдөө -37…-43 хэм хүртэл хүйтэрсэн, сүүлийн 30 жилд байгаагүй хүйтэн өвөл байв.
Гэсэн ч бид Монгол улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, нийт 16.1 сая/м3 хөрс хуулж, 27.0 сая/м3 уулын цулын ажил хийж, 4.35 сая.тн нүүрс олборлон борлуулснаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 101-108 хувиар биелүүлсэн нь уурхайчин бид бүхний ажлын амжилт, хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Түүнчлэн 4.35 сая.тн нүүрс олборлон борлуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
2022-2023 оны өвлийн бэлтгэл ажлыг хангахад Эрдэнэс Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр Эрдэнэс Таван толгой ХК-аас урт хугацаат зээл авсан нь өвлийн ид ачааллыг амжилттай даван туулахад их тус дэм боллоо.
Манай бүх хэлтэс, хэсэг, албадууд 2-р сард тайлангаа хамгаалж дууслаа, тайлангийн дүнгээс харахад хэсэг нэгжүүдийн маань үйл ажиллагаа 90-93 хувь буюу “Сайн” гэж үнэлэгдсэн байна.
-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товч дурьдахгүй юу?
Бид үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанаас гадна бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлт зэрэг олон чиглэлээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал:
-Уурхайг ашиглалтанд хүлээн авах улсын комиссын актыг шинэчлүүлсэн, ингэснээр жилд 10 сая.тн нүүрс олборлон борлуулах төслийн хүчин чадлаар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон;
-ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын магадлан аудитын дүгнэлтээр стандартын баталгаажуулалтын гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалах болсон;
-Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 29.3 хувиар нэмэгдүүлсэн;
-Сүүлийн жилүүдэд огт хийгдээгүй байсан Технологийн автомашинуудын үндсэн эд ангийн агрегат засварыг хийсэн;
-2019 онд эхлүүлсэн “110/6кВ-ын Уулын дэд станц”-г нүүлгэн, шинээр барих төслийг 2022 оны 7-р сард дуусган, ашиглалтанд оруулсан;
-Хангамжийн төв агуулах дахь бараа материалын үлдэгдлийг бууруулах бодлого баримталж ажилласнаар үлдэгдлийг 5,2 хувиар бууруулсан;
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2030 он хүртэл “Нэг сая мод" тарьж ургуулахаар төлөвлөн, 2022 онд мод үржүүлгийн талбай байгуулж 100000 модны үрсэлгээ хийсэн;
-Цалин хөлс, урамшууллын системийг өөрчилж гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний системийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн зэрэг олон ажил дурьдаж болохоор байна.
Өчигдөр Эрдэнэс Монгол ХХК-ийн харъяа Нүүрс эрчим хүчний нэгдлийн тайлангийн хуралд оролцоод ирсэн. Энэ тухай?
Тиймээ. Өчигдөр Нүүрс эрчим хүчний нэгдлийн тайлангийн хуралд оролцож компанийнхаа 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулаад ирлээ. Тайлангийн хурлаар өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн осолгүй ажилласан, санхүүгийн сахилга батыг тогтоож худалдан авалтыг оновчилсон зэрэг ажлуудыг нэгдлийн удирдлагуудаас сайшааж, 10 жилийн үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлох, 5 жилийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх арга зам эрэлхийлэх зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө.
2023 онд ямар зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
2023 онд Багануурын уурхайн 45 жилийн ой тохионо. Бид энэхүү ойн жилдээ 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах, техникийн шинэчлэл хийх, нэмүү өртөг шингээсэн, компанийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг маш олон том ажил биднийг хүлээж байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин