“ТӨРИЙН БАНК” ХК ногдол ашиг хуваарилна
Үйл явдал
/
2023-02-20

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон “Төрийн банк” ХК-ийн “Ногдол ашгийн бодлого”-д заасны дагуу хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашгийг Төрийн банкны 2022 оны үйл ажиллагааны Татварын дараах цэвэр ашгийн 50 хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор  шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.