Тэрээр “Би Монгол улсад хар машин, сонгуулийн хууль бус систем, тогтолцооны эсрэг 2,3 жил тэмцэж байсан. Төрд байгаа авлигачидтай нэлээд үзсэн. Эцэс сүүд нь эх орондоо Монголд байгаа авлигач хүмүүсийг хуулийн байгууллагад өгөөд шийдэгдэхгүй байснг учраас мэдээж олон улсын байгууллагыг зорьж Монгол улсаас гараад Европын улсад ирсэн. Монгол ардын намын хууль бус гар хөл дэлхийгээр нил тарчихсан юм билээ. Францад ирээд эх орныхоо төлөө тэмцлүүдээ үргэлжлүүлээд явж байсан чинь буруу хүнд итгэснээс болоод өөрөө гүтгүүлээд Францын шоронд орчихсон байна. Франц улсын интерполын цагдаа нар намайг 2022 оны 12 сарын 26-ны өдөр байрлаж байсан байрнаас өдрийн 12 цагт баривчилсан. Ямар учраас баривчилж байгааг асуухад Монгол улсын засгийн газраас Франц улсны засгийн газарт 2022оны 9 сарын нэгнээс эхлээд намайг авах хүсэлт өгсөн байсан. Интерполын цагдаад бол 2022 оны 8 сарын 20ноос авхуулаад эрэн сурвалжлуулж авах хүсэлт өгсөн байсан юм билээ. 2022 оны 12 сарын 26нд Миний хэрэг дээр Францын цагдаад худал мэдээлэл өгч Францын шоронд хийлгүүлсэн. Шоронд орсноос хойш 4 шүүх хурал хийсэн. Монгол улсын засгийн газар намайг шоронд хийчхээд долоо хоногийн дараа Г.Ган-Очирыг яралтай авмаар байна гэсэн хүсэлт өгсөн юм байна лээ. Тэр шүүх хурал нь 2023 оны 3 сарын 13нд болсон. Франц улс бол одоогоор өгөхгүй гэж татгалцаад байгаа.
Монгол улсын засгийн газраас Г.Ган-Очир нь Монгол улсад байх хугацаандаа эсэргүүцэж байсан, цагдаа зодсон, 461с хүн оргуулсан гэх хүн итгэхийн аргагүй хэргүүдийг над дээр оруулж ирсэн. Эмчийн дүгнэлтээр Ариунтуяагийн мэдүүлэг зөрсөн учир түүний хэргээс татгалзаж эхэлсэн. Одоо Г.Ган-Очир нь 2 хүүхдээ өдөр болгон хүчирхийлдэг, зоддог. Хүүгээ 2 настай байхад нь дээрээс халуун буцалсан асгаж түлсэн гэх худал мэдээллийг өгсөн. Миний хүү 2 настайдаа түлэгдэж байсан нь бол үнэн намайг ажил хийдэг байхад Ариунтуяагийн ээж дээрээс нь буцалсан ус хийж түлж байсан. Үүнийг тухайн үед бүртгэж авч байсан гэмтлийн цагдаа ч мэднэ"
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13