П.Батчимэг: Монгол Улсын ЗГ маш хариуцлагагүй байна
Үйл явдал
/
6 цаг 5 мин

Ураны төсөл ба "Орано майнинг" компаний талаар уншиж судлах явцдаа хэд хэдэн зүйлийг анхаарч үзсэн. Нэгдүгээрт цацраг идэвхт бодисыг хадгалах тээвэрлэх , борлуулах энэ үйл явцад үүсэх эрсдэл, хүн амьтан байгальд үүсэх хор хөнөөл зэрэг олон олон хүчин зүйлсийг хамруулж даатгалын систем үйлчилдэг гадаад орнуудын маш сайн туршлагууд байгаа. Энэ талаар судалж үзсэн үү мөн гэрээний төсөл дээр 10 гишүүнтэй түүний ганцхан төсөл хэрэгжүүлэгч тал нь нэгхэн төлөөлөлтэй байна гэсэн байгаа нь үнэхээр ядмаг маш бага тоо. Энд эх орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Ядаж гурван гишүүнтэй байх ёстой. Түүнийг дагасан хараат бус гишүүд бас орж ирэх ёстой. Тэгэхгүй бол энийг дагасан муу үр дагаврууд болон хяналт сулрах асуудал гарч ирнэ. Төр нь энэ гэрээнд ийм хариуцлагагүй хандвал дараагийн Оюутолгой болж хувирна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.223.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.