ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2025.01.10)-ийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцэж дэмжив. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа дурдав.
Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартайг онцоллоо.
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 12 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 42 мин
-
10 цаг 14 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин