Ч.Энх-Амгалан БШУЯ-нд ажиллаж байхдаа ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ, бусдад ДАВУУ БАЙДАЛ үүсгэж байжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-27

Сүүлийн үед БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС зээл авч суралцсан эрхмүүдийн зээлийн эргэн төлөлт, зээл тэглүүлсэн асуудал нь  олны анхаарлын төвд ороод буй. Эхнээсээ шударга бус хуваарилалт явагдаж, улстөрчид, танил тал, эрх мэдлээ ашиглан бусдад зээл гаргаж өгөх, дэмжихийг шахаж шаарддаг байсан нь тодоор илэрч улмаар хуулийн байгууллагад шалгаж эхлээд байна.

Олон нийт, хэвлэл мэдээллээр тус сангаас зээл авч суралцсан улстөрчдийн үр хүүхдүүд зээлээ төлөөгүй, тэглүүлсэн эсэх талаар ярьж байгаа бол жинхэнэ будлиан Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилчид, салбар, хэлтсийн дарга нар Боловсролын зээлийн сангийн даргад АЛБАН БИЧИГ ҮЙЛДЭЖ дарамт үзүүлэн “хууль бус зүйл” хийхийг даалгадаг байсан байж!!

НЭГЭН ЗҮЙЛ: Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалаа ашиглан Амарсанаагийн Ашидын ГАДААДЫН СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ТӨЛБӨРИЙГ ДАВХАР ТӨЛҮҮЛЭХ бичгийг Р.Гарди даргад хаяглан гаргаж байжээ.

Өмнө нь хоёр жил уг төлбөрийг гаргуулж байсан ба дахиж өгөхгүй гээд зогсоочихсон байхад ч дахин төлүүлэх бичиг хийлгүүлсэн нь НОЦТОЙ ЗӨРЧИЛ ЮМ!!

Боловсролын зээлийн сангаас суралцах суралч нь гэрээ байгуулахдаа ч, зээл авах журам нь ч “1.2. Энэхүү журам нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын, гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна” гэж заасныг зөрчсөн байжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.