Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ удаагийн баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаалах бөгөөд зогсоолын зөвшөөрлийг нэг хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бөгөөд наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон юм. Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар худалдаалагдах бөгөөд нэг хүнд хоёр ширхэгийг худалдаалахаар зохицуулж, нэг өдрийн тасалбар сүүдрэвчтэй нь 50 000, сүүдрэвчгүй нь 40 000 төгрөг байх талаар нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү мэдээлэв. 



Харин Үндэсний бөхийн салбар хорооноос 40 минутаас дээш хугацаанд барилдаад хаялцаагүй бөхөд барьц сонгуульдаг байсныг энэ жилээс 60 минут болгон сунгасан талаар танилцууллаа. Мөн Хурдан морьдыг гараанд гарахаас өмнө хоёр удаа хэмжилт болон шүдэлгээ хийхээр өөрчилсөн байна. 

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа талаар салбар хороодын дарга нар танилцуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.