Ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцэл ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, тэмцлийн ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн төлөөллүүд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлын дараах дээж талбайн тооллого явуулж, Нийслэлийн ногоон бүсийн Өвөр хадат, Богдхан уулын ДЦГ-ын Хүүшийн ам, Төр хурх, Их тэнгэр, Чандмань зэрэг газруудад Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн голомттой 456 га талбайд 2023 оны 06 дугаар сарын 24-өөс 30-ний өдрүүдэд нэмэлтээр газраар буюу үүргэн шүршигч багаж ашиглан тэмцэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
 
 
Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх тэмцлийн ажил Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэрт тэмцлийн ажлыг 19000 га талбайд гүйцэтгэж Хөвсгөл аймгийн Жаргалант суманд нислэг үйлдэгдэж байна. Харин газрын бригад Төв, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай,Увс, Сэлэнгэ, Завхан, Булган, Орхон аймгуудад ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.